Бид ЗХУ-аас салаад 20 гаруй жил болж байгаа Монгол улсын талаар ярьж байна. Энэ улсын нэн түрүүнд тавигдах өмч хөрөнгө бол Эрдэс баялаг юм. Газрын зурагт тэмдэглэгдсэнээр Монгол улсад 80 гаруй төрлийн түүхий эд, материал байдаг. Монгол улс газар доорхи хэмжээгээрээ Дэлхий дээр 10-р байранд жагсдаг.
Тиймээс ч гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд хандуулж буй анхаарал улам ихэссээр байна. Энд одоогоор Япон, Австрали, Америкчууд хөрөнгө оруулалт хийж байгаа. Уул уурхайн компаниудын олборлолтын хэмжээ 2010 онд 2.6 тэрбум доллар байсан бол 2015 он гэхэд 11.5 тэрбум хүрч магадгүй байна. Эдгээр нь нааштай үзүүлэлт хэдий ч сөрөг нөлөө ч бас бий. Энэхүү огцом өсөлт хүн амын цөөн хүнд л ашигтай бөгөөд хүн амын 3-ны 1 хэсэг буюу 35.2 % хувь нь ядуу болон түүнээс доогуур түвшинд амьдарч байна. Энэ бий болоод буй баян ядуугийн хоорондох зөрүүг арилгахын тулд Засгын газрын зардлыг бууруулахыг хүсч байна.
********Монгол улс Хятадаас зайгаа барьж эхлэхүү?
Reuters агентлагын мэдээлснээр Монгол улсын газар доорхи нөөцийн хэмжээ нь 160 тэрбум тонн нүүрс, 1.6 тэрбум тонн төмрийн хүдэр, 40 сая тонн зэс, 3000 тонн алт, их хэмжээний ураны нөөц байгаа юм байна. Мөн Монгол улсын баялагт neodymium(уучлаарай Монгол нэрийг нь мэдэхгүй) мөн Лантан гэж нэрлэгддэг Гар Утас, Нөүтбүүк хийхэд шаардлагатай маш ховор материалууд байдаг.
Ihned.cz
Ihned.cz
No comments:
Post a Comment
hi.