УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Чех Улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.Ийлек-г хүлээн авч хүндэтгэл үзүүлснээр 2012 оны 8 сарын 15нд ноён В.Ийлек-ын бүрэн эрхт элчин сайдын үүргийн хугацаа дуусгавар боллоо. БНЧУ-ын Ерөнхийлөгч Вацлав Клаус-ын зарлигаар ноён Вацлав Ийлекийн оронд Хатагтай Ивана Гролловаг БНЧУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томиллоо. Хатагтай Ивана Гроллова нь Монголч эрдэмтэн төдийгүй Монголын нэрт эрдэмтэн Бямбын Ринченгийн ач хүү уран бүтээлч барималч Б.Дэнзэнгийн гэргий юм. Ивана Гроллова Монголд ирэхээсээ өмнө БНХАУ-дахь БНЧУ-ын Элчин сайдын Яамны хэргийг түр хамаарагчийн(charge d'affaires) ажил эрхэлж байсан байна. Түүгээр ч барахгүй Ивана Гроллова Монголчуудын анхаарлыг ихэд татсан хэд хэдэн ном зохиол болон баримтат киног Монгол хэл дээр хэвлүүлж байжээ.
Монгол болон БНЧУ Дипломат Харилцаага анх 1993 оны 1 сарын 1 нд тогтоож байжээ.
Ивана Гроллова
Бүгд найрамдах Чех Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Хатагтай Ивана Гроллова
2012-9-18 Төрийн ордон
No comments:
Post a Comment
hi.